Б.Од-Эрдэнэ: Малайзын хэвлэл мэдээлэл, сайтуудаар зураг нь цацагдаж эхэлсэн

З.Энхлэн | Zindaa.mn
2025 оны 04 сарын 22

 

"Ice Top" хамтлагийн Eyescool буюу Б.Оргил-Эрдэнэ ар гэрийнхэнтэйгээ холбогдолгүй 16 хоног болж байгаа билээ. Түүний төрсөн дүү Б.Од-Эрдэнэ түүний сургийг гаргахаар Малайз улсыг зориод байгаа билээ.

Тэрээр одоогийн нөхцөл байдлын тухай "Эндэхийн хэвлэл мэдээлэл сайтуудаар өнөөдрөөс зураг нь цацагдаж эхэлсэн.

Ямартай ч хайлтаа зогсоохгүй үргэлжлүүлээд бид явж л байна.  Монгол хүний хийморь сүлд нь доройтох болоогүй. Сураг ажиг нь олдоно гэсэн зорилготой, зогсолтгүй, өдөр шөнөгүй хайж явна.

Муулаад байдаг нөхдүүд, та нарт бол хамаагүй !!! Та нарт үнэлэгдэхгүй ч найз нөхөд болон төрсөн бидэндээ хамгийн үнэ цэнтэй хүн. Эцгийн минь оронд үргэлжлэл эцгийн үүрэг хийдгээ хийсээр ирсэн хүн! 

Энэ улсын сайхан, муухай бүхэл замуудаар нь, хөл хөдөлгөөн ихтэй гэсэн газар болгоныг нэгжээд явна. Энэ улсад элчин сайд гэж байж байгаад татан буугдсан байдаг юм байна" гэжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu