Хүний амь нас аварсан цагдаа Т.Цэнд-Аюушийг ЦЕГ-ын удирдлага шагналаа. Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хэв журмын цагдаа, Дэд ахлагч Т.Цэнд-Аюуш 2025.04.20-ний өдөр гараа гэмтээж, их хэмжээний цус алдсан иргэнд анхан шатны тусламж үзүүлж, эмнэлэг очих хүртэл цус алдаж байсан гарыг нь боон, түргэний машинд гурван удаа ухаа алдаж амьсгал нь зогсоход Т.Цэнд-Аюуш хиймэл амьсгал хийн сэргээжээ.
Түүнийг ЦЕГ-ын даргын тушаалаар "Цагдаагийн гавьяа" тэмдэгээр шагналаа. Энэхүү шагналыг онцгой гавьяа байгуулсан алба хаагчид олгодог.
Сэтгэгдэл ( 4 )
Өнөө цагт ховордсон залуусын нэг байна даа.Буян заяа нь дэлгэрч явах болтугай.
Мундаг хүүд баяр хүргэе.
Мундаг хүүд баяр хүргэе.
баяр хүргэе хүү минь