Согтуурсан үедээ төрсөн ахынхаа толгойн тус газарт нь заазуурджээ

З.Энхлэн | Zindaa.mn
2025 оны 04 сарын 23

 

Согтуурсан үедээ төрсөн ахынхаа толгойн тус газарт нь заазуурдсан хэрэг гарчээ. 

Тодруулбал: Сонгинохайрхан дүүрэгт дугаар хороонд ахыгаа заазуурдчихлаа гэсэн дуудлага энэ сарын 18-ны шөнийн 3 цаг орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Цагдаагийн бүрэлдэхүүн очиход төрсөн ах дүү бүхий хоёр иргэн хамт архи согтууруулах ундааны зүйлс хэрэглэн маргалдсаны улмаас дүү нь төрсөн ахыгаа толгой, уруулын дээд хэсэгт нь заазуураар зүсэж гэмтээсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. 

 

Иймд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үед өөрийгөө хянах чадварыг бууруулж сэтгэлийн хөөрлийг нэмэгдүүлдэг тул хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu