МУИС Азийн их сургуулиудын эрэмбэд 601+ эрэмбэлэгдлээ

З.Энхлэн | Zindaa.mn
2025 оны 04 сарын 25

 

МУИС Азийн их сургуулиудын эрэмбэд 601+, байгалийн шинжлэлийн ухааны чиглэлээр дэлхийд 1001+ байрт эрэмбэлэгдлээ.

МУИС анх удаа дэлхийн их сургуулиудын чансаа тогтоодог нэр хүндтэй байгууллагуудын нэг болох Times Higher Education (THE) байгууллагаар 2024 оны 10 дугаар сард үнэлүүлэн “Дэлхийн их сургуулиудын эрэмбэ-2025” жагсаалтад 1501+ байр эзэлсэн билээ. МУИС-ийн энэхүү амжилт нь зөвхөн МУИС-ийн хувьд төдийгүй Монголын дээд боловсролын сургалтын байгууллагуудыг түүчээлэн олон улсад анх удаа албан ёсоор эрэмбэлүүлэх шалгуурыг хангаж чадсан онцлох үйл явдал юм.

THE байгууллагын дэлхийн их сургуулиудын эрэмбэд багтахын тулд 7 суурь шалгуурыг хангасан байх ёстой бөгөөд МУИС эдгээр шалгуураас хамгийн чухал үзүүлэлтүүд болох сүүлийн  5 жилд скопусын мэдээллийн санд бүртгэлтэй нийт 1000+ эрдэм шинжилгээний бүтээлтэй байхаас 1002 бүтээлтэйгээр, мөн салбарт тавих шалгуурын нэг болох байгалийн шинжлэлийн салбарын ухааны чиглэлээр 500+ бүтээлтэй байхаас 576 бүтээлтэйгээр шалгуурыг хангаж эрэмбийн жагсаалтад багтсан.

Монгол Улсын урт хугацааны “Алсын хараа-2050” хөгжлийн бодлого, “Боловсролын салбарын дунд хугацааны төлөвлөгөө” зэрэг хөгжлийн бодлогуудад ДБСБ-ын үндэсний болон олон улсад эзлэх байр суурийг дээшлүүлэх талаар зорилтууд туссан байдаг. Уг зорилтуудтай уялдуулан Боловсролын Яам, Боловсролын үнэлгээний төвийн санхүүжилт, зохион байгуулалттай МУИС-ийн одоогийн байр суурийг бататгах, цаашид ахиулахад анхаарах үйл ажиллагааны чиглэлээр  зөвлөх үйлчилгээг Times Higher Education байгууллаас 2025 оны 2 дугаар сард авсан. Уг зөвлөх үйлчилгээгээр сургуулийн үзүүлэлтүүд бусад сургуулиудтай харьцуулахад хэр байсан, ямар үзүүлэлтийг хэрхэн өсгөвөл хэр ахиц дэвшил гарч болох талаар аргачлалын болон харьцуулсан тоон утгуудад тулгуурлан дэлгэрэнгүй тайлбарыг өгсөн.

Зөвлөх үйлчилгээний хүрээнд авсан мэдээллээс үзвэл МУИС нийт 100 онооноос 15.4 оноо авч, дэлхийн 133 улсын 2,092 суурь шалгуур хангасан сургуулиудаас 1,501+ буюу нарийвчилсан эрэмбээр 1,987 дугаар байрыг эзэлсэн байна.

МУИС-ийн эрэмбийн дэлгэрэнгүй үзүүлэлтийг дараах хүснэгтэд харуулав.

 

 

THE байгууллагын тодорхойлсон үнэлгээний 18 метрик тус бүрд МУИС дараах үнэлгээг авсан байна. Эрэмбийн оноог тодорхойлохдоо метрик тус бүрийн үзүүлэлтийг харьцуулж буй дэлхийн их сургуулиудын үзүүлэлтээс хамаарсан хэмжээст онооны аргачлалыг ашигладаг бөгөөд МУИС-ийн хувьд гадаадтай хамтарсан бүтээлийн тоо хамгийн өндөр үнэлгээтэй байв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
цахар(103.168.34.195) 2025 оны 04 сарын 25

МУИС гэчихээд МҮИС -ийн зураг тавьдаг нь санаатай үйлдэл үү? Ингэж л МУИС-ийн нэрийг барьж хүүхдүүдийн толгой эргүүлээд байгаа юм шүү дээ.

0  |  1
Close menu