Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх талаарх асуудалд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан мэдээлэл өглөө.
Энэ тухай тэрээр "Хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол хүний заяамал эрх чөлөө. Заяамал эрх чөлөөг хэт хуульчлах юм бол нөгөө талдаа маш эрсдэлтэй.
2004 онд би Швед рүү "Глоб интернейшнл"-ын хэвлэлийн эрх чөлөөний судалгаанд явж байсан. 2004 онд энэ хуулийг батлах гэж байсан. Үүнээс хойш дөрвөн удаа батлаагүй.
Засгийн газар энэ удаад энэхүү хуулийн төслийг унагачих юм бол нэг жил энэ хуулийг хэлэлцэхгүй.
Нэг жилийн дараа дахиад боловсруулаад ороод ирэх юм бол 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, дараа нь УИХ-ын сонгууль болж манай хуулиар оролдохгүй. Биднийг аль болохоор учир битүүлэг, замбараагүй байхыг хүснэ. Тийм учраас одоо хэлэлцэх нь зөв. Мэдэж өөрчлөх зүйл асар их байна.
Бид нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн ч бай, дордуулсан нь ч байна. 2004 оноос 2025 хүртэл УИХ-ын гишүүн болсон ч би нэг л зүйлийг маш их хэлж байгаа. Хэвлэлийнхэнд мэдээллийг нь л нээгээд өг. Бүх мэдээллийг нээлттэй байлга, дуртай нь очоод авдаг бүгд нээлттэй ярилцлага өгдөг үүрэгтэй байх ёстой. Төрийн нууц, албаны нууцыг л аваад үлддэг байх хэрэгтэй. Гэхдээ нууцаас давсан журмуудыг бүгдийг байхгүй болгоно" гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 2 )
zov l um yrij bna
Баттулгын бууны нохой шүүр авгай одоо гудамжны байдлаар байхаа больдоо. Чи УИХ-ын гишүүн хүн зарга, аливааг ухах төнхөх ажлаа боль.