Дэлгүүрээс 260 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ

З.Энхлэн | Zindaa.mn
2025 оны 04 сарын 25

 

 

Үнэт эдлэлийн дэлгүүрт хууль бусаар нэвтэрч, 260,000,000 төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан бүлэг этгээдүүдийг илрүүллээ.

 

Энэ оны 04 дүгээр сарын 16-аас 04 дүгээр сарын 17-ны шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах “Garnet center” дэлгүүрт байрлах үнэт эдлэлийн дэлгүүрт хулгайч орж 260,000,000 сая төгрөгийн эд зүйлс алдагдсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Уг хэрэгт тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид алдагдсан эд зүйлийг эрэн сурвалжлах, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж, тус хэргийг үйлдсэн байж болзошгүй Ү, Ж нарыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, алдагдсан эд зүйлийг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Амар хялбар аргаар их хэмжээний мөнгө олох зорилготой этгээдүүдийн үйлдэл олширч байх тул худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд та бүхэн харуул хамгаалалтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu