"Сэлэнгэ аймаг, Сайхан сум Номгон багийн Халзан толгой хэмээх газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 127 км-т, сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ ачааны автомашин шатаж байна" гэсэн дуудлага дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 11:12 цагт иржээ.
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход улсын дугаартай ND-452 загварын зүтгүүрийн чиргүүлийн дугуй шатаж байсныг унтрааж, аюулгүй болгосон байна.
Сэтгэгдэл ( 0 )