Богд ууланд гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

З.Энхлэн | Zindaa.mn
2025 оны 04 сарын 28


 

Богд хан ууланд гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр17:56 цагт Хан-Уул дүүргийн 11-р хороонд Богд уулын оройд гал түймэр гарч байна гэсэн дуудлага иржээ.

Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид ой хээрийн түймрийг унтраахаар  ажиллаж байна.

Нийслэлийн ногоон бүс хуурайшилтын зэрэг ихтэй байгаа тул иргэдийг ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu