Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд ой хээрийн ноцтой түймэр гарлаа

З.Энхлэн | Zindaa.mn
2025 оны 04 сарын 28


Булган аймгийн Хангал сум, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагааннуур сум, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт гарсан ойн түймрийг унтраахаар Онцгой байдын алба хаагчид ажиллаж байна.

Булган аймгийн Хангал суманд гарсан ойн түймрийг 2025.04.27-ны өдрийн 06:15 цагт цурамд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 24 алба хаагч, 2 автомашинтай, мэргэжлийн ангийн 24 хүн, 4 автомашинтай нийт 48 хүн, 6 автомашинтай ажиллаж байгаа болно.

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ойн түймэр Хушаат сумын нутаг дэвсгэрт тархсан. Түймэр унтраах ажиллагаанд ОББ-ын 30 алба хаагч, 3 автомашинтай, мэргэжлийн ангийн 103 хүн, 21 автомашинтай нийт 133 хүн, 24 автомашинтай ажиллаж байна.

Харин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд гарсан ойн түймэр унтраах ажиллагаанд ОББ-ын 33 алба хаагч, 3 автомашинтай, мэргэжлийн ангийн 113 хүн, 15 автомашинтай нийт 146 хүн, 18 автомашинтай ажиллаж байна.

Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг Богдхан ууланд гарсан ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагаанд ОББ-н 121 алба хаагч, 11 автомашинтай ажиллаж байна гэж Улсын Онцгой комиссоос мэдээллээ.
 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Www(103.212.119.162) 2025 оны 04 сарын 28

Ийм түймэр унтраахад хэцүү бараг боломжгүй. Бороо орох, эсвэл нисэх онгоцоор ус асгах л хэрэгтэй.

0  |  0
Close menu