Дэлхийн банкны Цар тахлын сангийн буцалтгүй тусламжийн хүрээнд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан хэрэгжих "Цар тахлаас сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх Монгол Улсын чадавхыг нэг эрүүл мэнд зарчимд тулгуурлан бэхжүүлэх төсөл"-ийн хүрээнд ХӨСҮТ дээр хийгдэх ажлуудын талаар ярилцах уулзалт боллоо.
Уулзалтад ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте ба ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Э.Анхбаяр болон холбогдох хүмүүс оролцлоо.
Энэхүү уулзалтаар уг төслийн хүрээнд хийгдэх 3 бүлэг үйл ажиллагааны талаар талууд санал солилцож ярилцлаа.
Сэтгэгдэл ( 0 )