П.Батчулуун эмчийг ХОРИХ ЯЛААС ЧӨЛӨӨЛӨХ процесс маргааш дуусна

З.Энхлэн | Zindaa.mn
2025 оны 04 сарын 29

 


Хүний эд эрхтэн зөвшөөрөлгүй авч донор болгосон хэргээр Шүүхээс ял сонссон Монгол Улсын хүний гавьяат эмч П.Батчулуун "Ял эдлэх боломжгүй өвчний жагсаалт"-д багтсан өвнөөр өвдсөн болох нь тогтоогдож, суллах үйл явц эхэлсэн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдэгдэл хийсэн билээ.

Тодруулбал, тэрбээр "П.Батчулуун эмч “Хорих ял эдлэх боломжгүй өвчний жагсаалтад багтсан өвчтэй” гэдэг дүгнэлт гарсан. Ялаас чөлөөлөгдөх өвчтэй хүн нэг хоног ч илүү хоригдож болохгүй. Шинжээчийн дүгнэлт гарсны дараа шүүхээр шийдвэрлэгдэж суллагдана. Суллах процесс 14 хоногт дуусна" гэсэн юм. Тэрбээр уг мэдэгдлийг энэ сарын 17-ны өдөр хийсэн бөгөөд хугацаа нь маргааш дуусаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхцацрал(128.140.92.116) 2025 оны 04 сарын 29

Одоо наад эмчийг сулал буруугүй гэдгийг нь бүх хүн мэддэг болсон.

1  |  1
Close menu