Ирэх сарын 15-наас ХАЛААЛТ зогсоож, дулааны шугам засварлана

Б.Гантуяа | Zindaa.mn
2025 оны 04 сарын 30

Ирэх тавдугаар сарын 15-наас айл өрх, албан байгууллагуудын халаалтыг зогсоож, дулааны шугам тоноглолын засварын ажлыг эхлүүлнэ.

Тодруулбал, "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн баталсан хуваарийн дагуу тавдугаар сарын 15-29-нийг хүртэл 2, 3, 4, 6-р бичил хороолол орчим болон Гандантэгчэнлин хийд, хуучнаар Эх нялхас, МҮОНРТ орчмын хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлан засварын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu