"Юнайтэд Эйрлайнс" компани Монголоос дамжин нислэг үйлдэхээр болжээ

З.Энхлэн | Zindaa.mn
2025 оны 04 сарын 30

 

"Юнайтэд Эйрлайнс"  2025 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс Монгол улсаас нислэг үйлдэх боллоо. 

Америкийн Нэгдсэн Улсын "Юнайтэд Эйрлайнс" ХХК 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж, Монгол Улсаас Япон Улсаар дамжин Америкийн Нэгдсэн Улс руу нислэг үйлдэх болсонтой холбогдуулан “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК болон “Юнайтэд Эйрлайнс” ХХК хооронд “Зорчигчийн аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр үзэглэлээ.

Тус гэрээ нь Олон улсын эрх зүйн хэм хэмжээнээс гадна, Америкийн Нэгдсэн Улсын агаарын тээврийн стандартыг хангахын сацуу нэмэлт үйлчилгээнүүд тусгагдсанаараа онцлогтой юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu