Нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхэллээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 30

 

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгох журмын дагуу энэ оны нэгдүгээр улирал буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ. 

Нэгдүгээр улирлын буцаан олголтыг 1,242,062 иргэнд олгохоор нийт 81,6 тэрбум төгрөг төсөвлөжээ. 

Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой.

Мөн иргэд НӨАТ-ын буцаан олголтоо авахгүйгээр автотээвэр, галт зэвсэг, үл хөдлөх эд хөрөнгө, малын тоо толгой, газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар болон газар, авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлөх боломжтой. Хэрэв дээрх төлбөрийг төлөх бол цахимаар хандаж, аппликейшнээр мөн төлөх хүсэлт илгээх боломжтой юм.

Энэ оны нэгдүгээр улиралд буцаан олголтоороо татвараа төлсөн 11.382 иргэн байсан ба нийт 262.6 сая төгрөгийн татвар төлжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu