Он гарснаас хойш 79 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 30

 

Хэнтий аймгийн Норовлин суманд энэ сарын 29-нд, Булган аймгийн Хангал суманд энэ сарын 26-нд бүртгэгдсэн ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа.

Сэлэнгэ аймгийн Ерөө, Зүүнбүрэн, Цагааннуур сумдад энэ сарын 28, 29-нд  гарсан ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, орон нутгийн мэргэжлийн анги, иргэд ажиллаж байна.

Он гарсаар улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 12 аймгийн 55 сум, нийслэлийн 2 дүүрэгт нийт 79 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu