Тайланд улсад гэр бүлийнхэнтэйгээ аялалаар явж байсан бага насны гурван монгол хүүхэд алга болсон гэх мэдээлэл цацагдаад байсан билээ.
Тодруулбал, өнгөрөгч дөрөвдүгээр сарын эхээр тус улс руу аялалын шугамаар явсан гэр бүлийн 6-15 насны гурван хүүхэд сураггүй болж одоог хүртэл олдоогүй байгаа гэх бөгөөд хүүхдүүдийн эцэг эх асран хамгаалагч нар тус улсын хуулийн байгууллагатай хамтран нэг сар гаруйн хугацаанд эрэн хайж байна гэх мэдээлэл цацагдсан.
Уг мэдээлэлд Гадаад Харилцааны яамнаас дараах тайлбарыг өгчээ.
Тайландын ЭСЯ, Консулын газрын өгсөн мэдээллээр алга болсон гэж байгаа хүүхдүүдийн гэр бүлээс ЭСЯ-нд хандаагүй. Хүүхдүүд алга болсон газрын буюу Пукетийн цагдаагийн бүртгэлд огт бүртгэгдээгүй. Тайланд дахь ЭСЯ-аас тус цагдаагийн газарт албан ёсоор мэдээлэл авах хүсэлтээ хүргүүлж, мэдээлэл авсан. Пукетийн цагдаагийн газраас Монгол Улсын 3 хүүхэд алга болсон ямар нэг зүйл огт болоогүй гэдгийг цагдаагийн газар албан ёсоор, албан бичгээр мэдэгдсэн.
Сэтгэгдэл ( 1 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00