“UNITED AIRLINES” компанийн онгоц Улаанбаатарт амжилттай газардлаа

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 02

 

Дэлхийн хамгийн том агаарын тээвэрлэгч “UNITED AIRLINES” авиа компани нь 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Токио-Улаанбаатар чиглэлд “Boeing 737-800” агаарын хөлгөөр анхны нислэгээ үйлдэж, өчигдөр Улаанбаатар хотод анхны буултаа хийж,  оройн 21:12 цагт “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд амжилттай газардсан юм.  

“United Airlines” авиа компани 1023 онгоцтой, АНУ-аас олон улс болон орон нутгийн 350 гаруй чиглэлд нислэг үйлддэг, онгоцны тоо болон зорчигч тээвэрлэх хүчин чадлаараа дэлхийн хамгийн том агаарын тээврийн компани хэмээн тооцогддог. Тус нислэг нь АНУ-аас Монгол Улс руу нислэг үйлдэх анхны агаарын тээврийн компани болж байна.

Улаанбаатар–Токио–АНУ чиглэлийн дамжин нислэг нь Монгол Улс болон АНУ-ын хооронд зорчих хамгийн хурдан, богино хугацаатай аялал байх бөгөөд ойролцоогоор 15 цаг орчим үргэлжилнэ.

 

 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu