Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүүг ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл цацагдаж эхлээд байна.
Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гэнэт гарсан бөгөөд ХСҮТ дээр яг одоо Эрүүл мэндийн яамнаас баг ирж ажиллаж байгаа аж. Түүнийг ажлаас нь төсвийн хөрөнгөөр бараа үйлчилгээг худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулаагүй гэх үндэслэлээр чөлөөлж байгаа тухай эх сурвалж дурдсан байна.
Энэ асуудлын талаар Н.Эрдэнэхүү мэдээгүй байсан гэх бөгөөд уг асуудалтай холбоотой мэдээлэл 15:00 цагаас хийнэ гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )