Өнөөдөр 2025.05.04. Энэ оны 124 дахь өдөр бөгөөд он дуусахад 241 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 29 минутад мандаж, 20 цаг 09 минутад жаргана.
Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 15 хэм дулаан, шөнөдөө 4 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын гал сөнөөгчдийн баяр. Дэлхийн өгөх өдөр. БНХАУ-д өнөөдөр Залуучуудын өдөр, Латвид Тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр, Тонгад Угсаа залгамжлах хунтайжийн төрсөн өдөр, Японд Ногоон байгууламжийн өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Египетийн Ерөнхийлөгч агсан Хосни Мубарак, Их Британийн “Оскарын” шагналт жүжигчин Одри Хэпберн, Испанийн хөлбөмбөгч, дэлхийн аварга Сеск Фабрегас, Филиппиний жүжигчин, загвар өмсөгч Андреа Торрес, Японы сүмоч Аби Масатора зэрэг алдартан хорвоод мэндэлжээ.
Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлууд:
1715 оны энэ өдөр Парис хотод анхны эвхдэг шүхрийг бүтээжээ.
1896 оны энэ өдөр Лондон хотноо “Daily Mail” сонины анхны дугаар гарав.
1904 оны энэ өдөр Хенри Ройс, Чарльз Роллс нар “Роллс-Ройс” нэртэй автомашины үйлдвэрлэлийг эхлүүлж байжээ.
1924 оны энэ өдөр Парис хотод Олимпын VIII их наадам нээлтээ хийв.
1927 оны энэ өдөр АНУ-д Кино урлагийн академи байгуулагдав. Тун удалгүй тус академи “Оскар” шагналыг бий болгожээ.
1979 оны энэ өдөр Маргарет Тетчер Их Британийн Ерөнхий сайд болсон анхны эмэгтэй болов.
1986 оны энэ өдөр Чернобылийн атомын цахилгаан станцыг тойрсон нүүлгэн шилжүүлэх бүсийг 30 км хүртэл нэмэгдүүлжээ.
2000 оны энэ өдөр “I love you” нэртэй вирус гарчээ.
Билгийн тооллын 7. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
Өнөөдөр үс засуулбал хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )