Ж.Саруулбуян: Цахим орчин, сошиалыг эх сурвалжид тооцдоггүй

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 05 сарын 03

Өнөөдөр буюу тавдугаар сарын 3-ны өдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Энэ өдөр холбогдуулан сэтгүүлзүйн салбарын төлөөллүүдийн "Өглөөний сонин"-д нийтлэгдэж байр суурийг онцолж байна. 

Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Саруулбуян: Тогтмол хэвлэлийг төр бодлогоор дэмжих хэрэгтэй

-Цаасан хэвлэл маш үнэ цэнтэй. Өнөөдөр бүх юм цахимжсан ч тэр нь алга болбол яах вэ. Цахим хаяг устлаа, мэдээлэл нь устгагджээ л гэдэг, тэнд архив үүсэхгүй, үлдэхгүй. Тэгэхээр цаасан хэвлэл үнэ цэнээ хэзээ ч алдахгүй. Өнөөдөр гадаадын улс орнууд цаасан хэвлэлийг бичгийн эх сурвалж болгож байгаа.

Цахим орчин, сошиалыг эх сурвалжид тооцдоггүй. Техник, технологийн дэвшил явж байгаа болохоор цахим орчин мэдээж нийт масст бол хэрэгтэй, хувилж хэвлээд авч болохгүй юм байхгүй. Гэхдээ цаасан хэвлэл бол түүхийн гэрч, архив, эх сурвалж болж үлддэг. Үүнийг бид мартаж болохгүй.

Сонины үнэ цэнийг өндөрт өргөж, дэмжиж, мэдээ, баримтаа яаж үлдээх вэ гэдгээ бид их  бодох ёстой. Сонинг бодлогоор авч үлдэх хэрэгтэй. Хуульчлах ёстой. Тогтмол хэвлэлүүдийг төрөөс анхаарах хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu