Өнөөдөр буюу тавдугаар сарын 3-ны өдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Энэ өдөр холбогдуулан сэтгүүлзүйн салбарын төлөөллүүдийн "Өглөөний сонин"-д нийтлэгдсэн байр суурийг онцолж байна.
Сэтгүүлч Ч.Чулуунцэцэг: Сонин бол мэргэжлийн редакц, мэргэжлийн сэтгүүлчдийн хүчинд тулгуурлан, бодит мэдээллийг үнэн, шударгаар хүргэдэг хэрэгсэл юм
-Өнөөдөр цаасан хэвлэлийн эрин үе эрч хүчтэйгээр, шинээр эргэн ирж байна. Уншигчид цаасан хэвлэлд, өдөр тутмын сонинд итгэх итгэл эргэн ирж байна. Сошиал бол хувь хүний сэтгэгдэл юм, баримтад тулсан ч байж болно, тулаагүй ч байж болно. Сэтгэлийн хөдлөлөөрөө хандсан байж болно. Харин өдөр тумын сонин бол мэргэжлийн редакц, мэргэжлийн сэтгүүлчдийн хүчинд тулгуурлан, бодит мэдээллийг үнэн, шударгаар хүргэдэг гэдгийг уншигчид ойлгож мэдэрдэг, сошиал, сонины ялгааг зааглаж мэддэг тийм үе ирлээ.
Сэтгэгдэл ( 0 )