Архангай аймгийн Цагаан даваа, Завхан Солонготын даваа дээр зам боогджээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 04

Өнөөдрийн 10:00 цагийн байдлаар улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээгээр 41 чиглэлд 52 тээврийн хэрэгслээр 1653 зорчигч зорчиж байна.

Цаг агаар: Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай аймгуудын нутгаар хур тунадастай. Архангай Тариат - Завхан Их уул хүртэл цасан шуургатай, зам даваа үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.

Архангай аймгийн Цагаан даваа болон Завхан Солонготын даваа дээр том оврын болон суудлын автомашинууд замын зорчих хэсэгт бөөгнөрөл үүсэж, зам боогдсон байна.

Бусад нутгаар тогтуун тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.41.66) 2025 оны 05 сарын 04

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
Close menu