Эрүүл мэндийн ажилтны гарын эрүүл ахуй сахих дэлхийн өдөр

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 04

ДЭМБ-аас жил бүрийн тавдугаар сарын 5-ны өдрийг “Эрүүл мэндийн ажилтны гарын эрүүл ахуй сахих дэлхийн өдөр” болгон тэмдэглэж эрүүл мэндийн ажилтнуудад гарын эрүүл ахуйг сахихын ач холбогдлыг сурталчилан, мэдлэг, хандлага, дадлыг дээшлүүлэхэд чиглэсэн нөлөөлөл, сурталчилгаа зохион байгуулдаг.

Энэ 2025 онд дэлхий дахинд энэ өдрийг “БЭЭЛИЙГ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЕ. ГАРЫН ЭРҮҮЛ АХУЙГ САХЬЯ” уриан дор тэмдэглэх бөгөөд дараах үйл ажиллагааг зохион байгуулахыг улс орнуудад зөвлөсөн. Үүнд:

"Гарын эрүүл ахуй сахих 5 мөч"-ийг хэрэгжүүлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээний явцад халдвар тархахаас сэргийлэх, гарын эрүүл ахуйн зөв дадлыг түгээн дэлгэрүүлэх;

Бээлийг шаардлагатай үед хэрэглэх нь чухал боловч энэ нь гарын эрүүл ахуйг орлохгүй, бээлийг зохистой зөв хэрэглэхийг сурталчилан таниулах;

Бээлийг зохисгүй, хэт их хэрэглэх нь хог хаягдлыг ихэсгэж хүрээлэн буй орчныг бохирдуулдаг тул зохистой хэрэглээнд уриалах;

Эрүүл мэндийн ажилтан бүр гарын эрүүл ахуй сахих заавар, журмыг мөрдөхийг зөвлөжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu