Нэн ховордож буй ХОЙЛОГ шувууг худалдахыг завдсан этгээдийг илрүүлжээ

З.Энхлэн | Zindaa.mn
2025 оны 05 сарын 06

 

Ховор амьтны жагсаалтад багтсан Хойлог шувууг худалдан борлуулах гэж байсан этгээдийг илрүүлжээ.

Тодруулбал: 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр иргэн “Д” овогтой “Р” нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтад багтсан нэг ширхэг алтайн хойлог шувууг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт худалдан борлуулах зорилгоор авч явсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu