Нийслэлийн Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны “Задгай”-д гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр /2025. 05.06/ 16:40 цагт иржээ.
Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход шинээр баригдаж байгаа барилгын нэг давхарт шалны материал шатаж байсныг алба хаагчид унтраан, галын тархалтыг зогсоожээ.
Галыг бүрэн унтраахаар аврах 14 дүгээр ангийн алба хаагчид үргэлжлүүлэн ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )