Ураны асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүллээ

З.Энхлэн | Zindaa.mn
2025 оны 05 сарын 06

 

Ураны асуудлыг шийдэхэд  Олон улсын лаборатори оруулж ирэх хэрэгтэй хэмээн  шаардаж,  2011 оноос хойш ураны нөхцөл байдлыг ярьж,  тэмцэж ирсэн иргэд, иргэний нийгмийн байгууллагуудаас мэдээлэл хийсэн. Тэгвэл иргэдийн зүгээс Засгийн газарт шаардлага өглөө.

Иргэд, иргэний нийгмийн байгууллагууд “Монгол Улсын нутаг дэвсгэр уран олборлохыг бид эсэргүүцсээр ирсэн. Дорноговийн Улаанбадрах, Дорнод, Сүхбаатар аймагт уран олборлохыг эсэргүүцэж, Засгийн газарт шаардлага хүргүүлсээр ирсэн. Бид өнөөдөр олон улсын итгэмжлэгдсэн лабораторийг  Монголд оруулж ирээч гэсэн шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байна. Бид Казахстан улсын уран уурхайн байдалтай газар дээр нь очиж танилцсан. Ямар аюултайг нүдээр харсан. Тэнд Калачи гэж тосгоны иргэд нь олон цагаар унтдаг болсон, эрүүл мэндэд нь өөрчлөлт орсон. Тэнд хоёрхон км-т ураны орд байгаа юм.  Улаанбадрахын асуудал тэрний араас орох вий. Сайншанд хот “Унтдаг хот”  болчих вий. Тийм болсных нь дараа бид юу ярих вэ. Яаж зогсоох юм бэ. Иймд асуудлыг бага дээр нь шийдэх ёстой.  Хөндлөнгийн хяналт чухал. Олон улсын хараат бус лаборатори Монголд хэрэгтэй байна” гэв.

Мөн тэд  ураныг эсэргүүцэж, нэг сарын турш  төв талбайд цуглан үгээ хэлж,үзэл бодлоо илэрхийлж, зуун мянган иргэний гарын үсэг цуглуулж өргөн барьсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн  төрөөс хариугаа шаардаж эхэлжээ.

 Энэ үеэр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын хаяа залгаа  Өргөн, Хөвсгөл, Эрдэнэ  сумын малчид, иргэд “Олон улсын итгэмжлэгдсэн лабораторийг 2-3 улсаас оруулж ирье. Айл хүний амь нэг, бид хоёр  хөршдөө  итгэж байгаа. ОХУ болон БНХАУ-аас итгэмжлэгдсэн лаборатори оруулж ирье.  Орос орон бол Чернобылийн станц дэлбэрсэн, урахн, цөмийн аюулыг олон жил эдэлж, туулж байгаа улс. Хятад улс бол мөн хаяа залгаа, зэргэлдээ оршиж буй том гүрэн. ЭНэ орны мэргэжлийн байгууллагууд нь орж ирээсэй гэж хүсэж байна. Дээр нь  атом, цөмийн хор хөнөөлийг сайн мэдэх, энэ чиглэлээр туршлага сайтай, өндөр хөгжилтэй  Япон улсаас мэргэжлийн байгууллагыг урьж оруулж ирье. Дээр нь иргэдийн зөвлөлд  хяналтыг хариуцуулъя” хэмээн  Засгийн газарт өргөн барьж буй шаардлагад  өөрсдийн саналыг  тусгуулжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mnbvcб(176.66.87.78) 2025 оны 05 сарын 06

Орос хятад хоргүй байсан ч хортой гэнэ гадны нохойнууд зайл ,тагнуулын газар гэж бөйаа уу,харваас мэдрэл гарууд

0  |  0
zochin(174.224.244.180) 2025 оны 05 сарын 06

bugd eruul bus mongo Jenkogaas avsan garyyd

0  |  0
Зочин(103.57.94.75) 2025 оны 05 сарын 06

Оркууд тэнэгтэж өгч бна.

0  |  0
Зочин(103.57.94.75) 2025 оны 05 сарын 06

Оркууд тэнэгтэж өгч бна.

0  |  0
Close menu