Шадивлан зуслангийн авто замыг энэ сарын 15-нд нээнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 08

 

Шадивлан зуслангийн авто замаас Петровис ШТС хүртэлх авто замыг хааж, шинэчилж байна.

ЧД-ийн 24 дүгээр хороо, СБД-ийн 15, 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шадивлан зуслангийн авто замаас Дамбадаржаа хүртэлх авто замыг шинэчилж байна. Энэ хүрээнд Шадивлан зуслангийн авто замаас Петровис ШТС хүртэлх 2.7 км урт авто замыг хааж, асфальт бетоноор хучиж байна. Тус авто замыг 5 дугаар сарын 15-ны 06:00 цагт нээнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu