Дугуйтай хүүхэд мөргөөд зугтаасан этгээд НАСАНД ХҮРЭЭГҮЙ байсан гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 08

 

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын төв ордны урд замд энэ оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 07 цагийн орчимд “Марк, улсын дугаар тодорхойгүй автомашин унадаг дугуйтай зорчигчийг мөргөж, хэргийн газрыг орхиж зугтаасан” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Уг хэргийг шалгахад Hyundai Elаntra маркийн автомашиныг насанд хүрээгүй хүн жолоодон явсныг олж тогтоон, тээврийн хэрэгслийг ачиж саатуулан, шалгалтын ажиллагааг хийж байна.

Зам тээврийн осолд холбогдсон жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан тохиолдолд хуульд зааснаар хариуцлага тооцдог болохыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu