Дэлхийн II дайны үед эх орноо төлөөлөн Монголын ард түмний бэлгийг фронтод хүргэлцэж явсан “Фронт” С.Цэгмид, мөн түүнтэй нас чацуу 102 настай Халхын голын фронтын сувилагч Ц.Чимидцэрэн нар 2025 оны тавдугаар сарын 9-нд Москва хотноо болох Ялалтын баярын 80 жилийн ойд урилгаар оролцохоор очоод байна.
Ялалтын баярын 75 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар Монголын ард түмний Дэлхийн хоёрдугаар дайны хүнд үед тусламж үзүүлснийг үнэлж, С.Цэгмидийг Төрийн дээд шагнал Бүх ард түмнүүдийн найрамдлын одонгоор шагнаж байв. Тэрбээр “Монголын ард түмний сэтгэлийн хандиваар бүтсэн 40 гаруй танкийг хүлээлгэж өгөхөд оролцон Дундговь аймгаа төлөөлж үг хэлж байлаа” хэмээн ярьж байсан билээ.
Д.Цэцэглэн
Сэтгэгдэл ( 1 )
хөөрхөн эмээ нар байна даа, увсын фронт бадам гээд бас байдаг байж билээ, одоогийн мянгатууд юмуу сайн малчин ангилалд орох уу