СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Согтуурсан үедээ голд живж нас баржээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 09

 

"Хэнтий аймгийн Норовлин сумын гол дотор хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл энэ 05-р сарын 06-ны өдрийн 12:20 минутад цагдаагийн байгууллагад ирсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 66 настай, эрэгтэй “Г” нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, гол гатлах үедээ мориноос унаж нас барсан байж болзошгүй хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

Иргэн таны амь нас, эрүүл мэнд эрхэм дээд. Архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байж болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бб(202.9.41.6) 2025 оны 05 сарын 09

Нэртэйгээр нь голын дотор талд гээд бичижхээч

0  |  0
Close menu