ХӨСҮТ | Менингококкт халдварын нэг тохиолдол бүртгэгдлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 09

 

ХӨСҮТ-өөс халдварт өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. 

Мэдээллийн үеэр Улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэж байгааг анхааруулсан ба Сүхбаатар аймагт халдварт Менингококкт халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээллээ. 

Өнөөдрийн байдлаар Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1550 тохиолдол бүртгэгдээд байгаа бол 67.6 хувь нь эдгэрчээ. 

Сүхбаатар аймгийн Түвшинширээт суманд энэ сарын 6-ны 21:00 цагийн үед суманд Менингококкт халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Хүүхдийн биеийн байдал хүнд байсан ч өнгөрсөн шөнөөс эхлэн тогтворжиж, тууралт нэмэгдээгүй гэв. 

Иймд томуу, томуу төст өвчний улирал эхэлж байгаатай холбогдуулан халдвар, хамгааллаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг эцэг, эхчүүдэд анхаарууллаа. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu