“Дугуйтай Улаанбаатар”-ын үеэр зарим авто замыг ХЭСЭГЧЛЭН хаана

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 09

 

Өдөрлөгийн хүрээнд дугуйн парад 06:00 – 13:00 цагийн хооронд болох тул доорх авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана.

Сүхбаатар дүүрэг: Жанжин Д.Сүхбаатарын талбайн чиглэлд: Соёлын төв өргөөний урдаас гараа гарч Централ тоуэрын уулзвараас баруун тийш Төв шуудангийн уулзвар хүртэл;

Чингэлтэй дүүрэг: Энхтайваны өргөн чөлөөний чиглэлд: Төв шуудангийн уулзвар - Цэцэг төвийн уулзвар - Цэцэг төвийн уулзвараас баруун тийш хойшоо эргээд Зоос гоёлын уулзвар хүртэл;

Чингэлтэй, Баянзүрх дүүрэг: Ж.Самбуугийн гудамж, Бээжингийн гудамж чиглэлд: Зоос гоёлын уулзвараас Засгийн газрын ордны хойд талаар зүүн тийш Сансарын “И-март” дэлгүүрийн уулзвар хүртэл;

Баянзүрх дүүрэг: Токиогийн гудамж чиглэлд: Сансарын “И-март” дэлгүүрийн уулзвараас урагшаа “Монгол бөхийн өргөө”-ний уулзвар хүртэл;

Баянзүрх, Сүхбаатар дүүрэг: Энхтайвны өргөн чөлөөний гудамж чиглэлд: Монгол бөхийн өргөөний уулзвараас баруун тийш “Централ тоуэр”-ын уулзвар – Жанжин Д.Сүхбаатарын талбайн зүүн тал “Соёлын төв өргөө”-ний урд бариа хүрнэ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu