Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн цэргийн ёслолын жагсаал ОХУ-ын Москва хотын Улаанталбайд Улаанбаатар хотын цагаар 15.00 цагт эхэллээ.
Цэргийн ёслолын жагсаалд ОХУ-ын 11 мянган цэргийн алба хаагч, Монгол Улс, БНХАУ, Азербайжан, Беларусь, Тажикистан, Казахстан, Туркменистан, Киргиз, Египет, Узбекистан, Вьетнам, Лаос, Мьянмар зэрэг 13 орны 1500 гаруй цэргийн алба хаагч оролцож байна.
Өргөн нэвтрүүлгийн ТВ8 телевиз Аугаа эх орны дайны Ялалтын баярын түүхт 80 жилийн ойн баярын парадыг 14:00 цагаас /Улаанбаатарын цагаар/ эхлэн өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр орон даяар ШУУД дамжуулан үзүүлж байна.
ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )