Энэ долоо хоногоос эхлэн ХАЛУУН УС 3 сарын турш ХЯЗГААРЛАГДАХ газрууд

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 12

 

Энэ долоо хоногоос буюу тавдугаар сарын 15-наас эхлэн наймдугаар сарын 20-ны өдрийг хүртэл гурван сарын хугацаанд халуун ус хязгаарлан, засвар шинэчлэлтийн ажил хийгдэнэ. 

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас 2025 оны зуны улиралд орон сууцны шугам тоног, засвар шинэчлэлийн ажил хийх төлөвлөгөөний дагуу орон сууцны хорооллуудын халуун ус хязгаарлах хуваарийг баталсан байна.

Эхний ээлжинд МҮОНТВ, Гандан, ТБД Андууд, 2, 3, 4-р хороолол, VI бичил хороолол, Төв гандан, Эх нялхас, UB Palace, БГД-ын цагдаа орчмын айлуудын халуун усыг 14 хоногоор хязгаарлах ажээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu