Улаанбурханы халдвар 10-14 насныханд хамгийн өндөр байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 05 сарын 15

 

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн захирал Э.Анхбаяр өчигдөр Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхдөө тус өвчнөөр оношлогдсон дөрвөн сартай хүүхэд эндсэн тухай мэдэгдсэн билээ. 

Өнөөдөр өглөөний байдлаарх Улаанбурхан өвчний тархалтын нөхцөл байдлын мэдээллийг шинэчлэн хүргэе.

Улаанбурхан өвчин бүртгэгдсэнээс хойш буюу 2025 оны хоёрдугаар сарын 18-ны өдрөөс хойш 1891 тохиолдол бүртгэгдсэнээс 1366 нь эдгэрсэн байна.

Нийт 11 аймагт Улаанбурханы тохиолдол бүртгэгдсэн бол одоогийн байдлаар ХӨСҮТ-д 294 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. 
 

 

 

✅
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.

✅
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

Тодруулах, лавлах зүйл байвал

☎
89016199, 75 103 100 утсанд хандана уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu