Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа, "Ховор амьтан ургамал хамгаалах мазаалай нийгэмлэг" ТББ-аас мазаалайд дохиолол бүхий хүзүүвч зүүжээ.
Сүүлийн 50 жилд мазаалай баавгайн тоо толгой нь 20-50 орчим бодгальд хэлбэлзэж, тархац нутаг нь 2-3 дахин хумигдаж багассан. Мазаалай баавгайг тархац нутгаа тэлэх, өөр газар нутагт шилжилт хөдөлгөөн хийж буйг сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүж судалж байна. 2024 онд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүсэн хоёр мазаалай Тост тосон бумбын нуруу, Говь гурван сайхны байгалийн цогцолборт газрын хооронд шилжин нүүдэллэдэг нь судалгаагаар тогтоогдсон.
Тиймээс цаашид уг судалгааг өргөжүүлж, мазаалай баавгайн тархац нутгийн зураглалыг нарийвчлан гаргах, үндсэн тархац нутгаас бусад нутагт шилжин нүүдэллэх зам буюу холбоос нутгийг хамгаалах нь чухал болоод байна.
ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )