Үүсмэл хогийн цэгүүдэд ХЯНАЛТЫН КАМЕР суурилууллаа

З.Энхлэн | Zindaa.mn
2025 оны 05 сарын 15

 

СХД-ийн нийт 13 хорооны 45 байршилд үүсмэл хогийн цэг үүсээд буй. Энэ асуудалтай холбогдуулан дүүргийн Засаг дарга үүсмэл хогийн цэгүүдэд хяналтын камерыг байршуулж, зөвшөөрөлгүйгээр хог хаяж байгаа иргэн, хуулийн этгээдэд хариуцлага тооцох арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгов. Хяналтын камерын цэгүүд 24 цаг ажиллах бөгөөд хяналтын камерын дуу, дүрсний мэдээллийг цуглуулж, зөрчил гаргасан этгээдэд хуулийн дагуу арга хэмжээ авна.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top