ЦАГ АГААР | Уулархаг нутгаар бороо, нойтон цас орно

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 17

 

 

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна.

2025 оны 05-р сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +8…+13 градус, Хангайн уулархаг нутаг болон Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр +12…+17 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор +24...+29 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө +9…+11 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +10…+12 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө +8…+10 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top