БНСУ-д ажилладаг монголчууд тэтгэвэр тогтоолгох боломжтой боллоо

2025 оны 05 сарын 24

БНСУ-д амьдарч, ажиллаж байгаа монгол иргэд тус улсад төлсөн нийгмийн даатгалынхаа шимтгэлийг эх орондоо ирээд авах, тэтгэврээ тогтоолгох боломжтой болно. 

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан чуулганы нэгдсэн хуралдааны үеэр мэдээлэхдээ "Бид монголчууд олноор ажиллаж амьдарч буй орнуудад анхаарал хандуулж, бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ. Өнөөдрийн байдлаар БНСУ-тай хэлэлцээр хийсэн. Тус улсад 54.846 мянган монгол иргэн оршин сууж байгаагаас 35.812 иргэн албан ёсоор хөдөлмөр эрхэлж байна. Ямар ч байсан БНСУ-д байгаа иргэд маань тэнд төлсөн нийгмийн даатгалынхаа шимтгэлээ Монголдоо ирээд авах, тэтгэврээ тогтоолгох боломж нээгдэж байгаа. Бид одоо Австрали улстай хэлэлцээр хийж, гол нөхцөлүүдээ тохирч байна. Энэ зун төрийн өндөр хэмжээний айлчлал хийх үеэр гэрээ зурна. Цаашлаад Япон, АНУ, Швед, Турк зэрэг улсуудтай өмнө нь хийсэн гэрээгээ хэлэлцээрийн түвшинд хийнэ" гэсэн мэдээлэл өгсөн юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu