“Хүүхдийн марафон-2025” арга хэмжээний бүртгэлийн систем хаагдлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2025 оны 05 сарын 27

“Хүүхдийн марафон-2025” арга хэмжээний бүртгэлийн систем дүүрсэн тул бүртгэл хаагдлаа.

Тодруулбал, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хүүхэд бүрийг бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хүндэтгэдэг, нийгмийн амьдралд оролцох, хамгаалуулах, хөгжих эрхээ эдлэх боломжийг нэмэгдүүлж, тэдний үнэ цэнийг ойлгуулах, зөв хандлага, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Хүүхдийн марафон” арга хэмжээг 2 дахь жилдээ энэ сарын 31-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Цагдаа” талбайд зохион байгуулах гэж байна.  

“Хүүхдийн марафон-2025” арга хэмжээнд оролцогчдыг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 11.00 цаг хүртэл бүртгэхээр төлөвлөсөн ч бүртгэлийн системийн дээд хязгаарт хүрсэн тул хүүхдийн аюулгүй байдал, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор өчигдрөөс /2025.05.26/  цахим бүртгэлийг хаасан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu