Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р багийн нутаг дэвсгэрт энэ оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 21.30 цагийн орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч нарт шалгуулахаас зайлсхийж зугтаасан.
Уг этгээдийг саатуулан шалгахад 36 настай, эрэгтэй “С” нь тус багт байрлах айлуудын байшинд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан болох нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэй гүйцэтгэж, бусдын эд хөрөнгийг хамгаалж, иргэдийг хохирохоос урьдчилан сэргийлсэн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Отгонбаатар, олон нийтийн цагдаа Б.Нямзориг нарын цаашдын ажилд нь амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 1 )
Сүртэй ш дээ, хийх ёстойгоо л хийж, энийг л хий гэж төр цагдаа нарыг цалинжуулж байгаа биз дээ