Дүйчин өдөрт зориулсан Дүйнхорын хурал хурлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 06 сарын 11

Гандантэгчэнлин хийдийн Дэчэнгалаба дацангийн лам хуврагууд Зуны тэргүүн сарын шинийн 15, Бурхан багшийн дүйчэн өдөр буюу гурван их үйл давхацсан энэхүү чухал өдөр Дүйнхорын их хурлыг ёслол төгөлдөр хурлаа.

Дүйнхор нь санскрит хэлээр Калачакра хэмээн нэрлэгддэг бөгөөд “Цогт цагийн хүрдэн” хэмээх утгатай. Энэ нь шүтэн барилдлагыг гүн гүнзгий тайлбарласан, бүх үзэгдэл юмсын уг чанарыг ухаарахад хүргэдэг, энэрэн нигүүлсэхүй, гэгээрэлд хүрэх замыг заасан гүн ухааны онцгой тарнийн ёсны хурал юм. Дүйнхорын хурал нь зөвхөн хувь хүн төдийгүй улс орон даяар амгалан тайван, энх тунх, цаг агаар тэгширсэн, өвчин тахал, дайсан хорлол үгүй болохын тусын тулд хурагддаг.

Дүйнхорын номын ерөөлөөр хүн төрөлхтөн сэтгэлийн амгалан оршихуйг олж, үйлийн үрийн гинжнээс ангижрахын зэрэгцээ энх тайвныг тогтоох, эд баялаг дэлгэрэх, өвчин зовлон арилан, байгал дэлхий аюулгүй оршихын утгыг агуулаад зогсохгүй, Монгол төр, түмэн олны заяа буян батжин бадрах болтугай!
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu