Ж.Энхжаргалан: Бүх зүйлд хэмжээ хязгаар гэж бий!

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 26

 

Давж заалдах шатны шүүхээс Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарт холбогдох анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. 

Энэ тухай Ж.Энхжаргалан өөрийн байр суурийг илэрхийлжээ. Тэрээр "Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаа зөрчлийн хэргээрээ оров. Шүүхээс Мөнхцэцэгт 9 хоног, надад 9 хоног саатуулах шийтгэл хэвээр ноогдууллаа. Зүгээр ажлаа хийх гэж ажлын байран дээрээ очиход танхайраад бсан нөхөрт хууль ёсны шаардлага тавьж, хүний биед удаа дараа зөвшөөрөлгүй халдаад байгаа үйлдэлд бие хамгаалах үйлдэл гаргасны төлөө ямар ч ялгамжгүй шийдвэр шүүх гаргав. 9 хоног саатуулах байранд ороод гараад ирэхэд асуудал байхгүй ээ. Хариу салаавч гаргасан үйлдэлдээ бол шүүхээс ч тэр олон нийтээс ч тэр уучлал хүссэн.

Харин хэн эхэлсэн, хэн өдсөн, хэн хүний тэвчээрийг барсан бол шүүхэд хамаагүй юм байна. Тэр Мөнхцэцэгийн өмнөх лайваараа яриад байсан саатуулах байранд намайг хэдэн цаг болохдоо уйлсан яасан ийсэн гэдэг бүгд худал гүтгэлэг. Тухайн саатуулах байрны камерын бичлэгүүд, харуулууд, байсан бүх хүн гэрчлэн. 10 жилийн ангийн хүүхэд ч өнөөдөр саатуулах байранд хэдэн цаг, эсвэл хэдэн өдөр болоод гарч ирэхэд уйлахгүй ээ. Хүнийг дураараа гүтгэж эрээ цээргүй санааныхаа зоргоор доромжилдог энэ бүх тэнэглэл зогсох ёстой. Бүх зүйлд хэмжээ хязгаар гэж бий.

Сайн сууж байгаарай миний найзууд. Хэд хоног тархи толгойгоо амраагаад гараад ирье. Нээх засарч хүмүүжээд байх юм бол байхгүй! Угаасаа хүмүүжилтэй. Мэдэх нь мэднэ. Ер нь тэгээд миний насны гэр бүлээ өөрийгөө хүндэлдэг ямар ч зүрхтэй аавын хүү зүгээр хэн дуртай чанга орилж чарласан хүнд харж сууж байгаад дээрэлхүүлнэ гэж байхгүй" гэжээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.184.110) 2025 оны 06 сарын 26

Монголын Шүүх нь Мөнхэрдэнэ-ээс айгаад ялгах ухаангүй...

0  |  0
Зочин(202.9.47.46) 2025 оны 06 сарын 26

Хэд хоног ном унш.

0  |  0
Close menu