Алтанбулаг сумын Хазай орчимд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 06 сарын 26

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд гарсан  3 ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд тус сумын  Цөх багийн “Хазай” гэдэг газар энэ сарын 22-нд гарсан ойн түймрийг өнөөдөр 15:20 цагт бүрэн унтраалаа.

Түймрийг унтраах ажиллагааг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр газар дээр нь удирдлага, зохион байгуулалтаар хангаж, Дархан, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, сумын мэргэжлийн ангийн нийт 196 хүн, 40 гаруй техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu