Улаанбаатар–Давааны–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 27

 

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадам зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болно. Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээ зохион байгуулна.

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үеэр наадамчин олондоо зориулж Улаанбаатар өртөөнөөс Давааны зөрлөг /Хүй 7 худаг/ хүртэл өдөрт гурван удаагийн давтамжтайгаар галт тэрэг аялуулна.

Тодруулбал, дээрх чиглэлд нийт 3 вагон аялах бөгөөд нэг вагон нь 81 хүний суудалтай. Ойрын зайнд зорчих тул нэг вагонд 130-150 хүн суух боломжтой. Давааны зөрлөгөөс /Хүй 7 худаг/ нийтийн тээврийн автобусаар иргэдийг наадмын талбайд хүргэх юм.

Эхний галт тэрэг Улаанбаатар өртөөнөөс 08:00 цагт хөдлөөд, Давааны зөрлөгт /Хүй 7 худаг/ 08:50 зогсоно. Харин Давааны зөрлөгөөс 10:06 цагт хөдлөөд, Улаанбаатар өртөөнд 10:55 цагт зогсоно. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu