Ард кино театрын ногоон байгууламжит талбайг нийтийн эзэмшилд авах Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.
Энэ талаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул "Эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэх 2014 оны Нийслэлийн Засаг даргын А/500 дугаар захирамж нь 2009 оны тогтоолыг зөрчиж Ард кино театрын газрыг зүүн талын цэцэрлэгт хүрээлэнтэй нь цуг 3,500 м2 хэмжээгээр хувьд авсан асуудал байсан. Зүүн талын 1,500 м2 газар нь нийтийн эзэмшилд буцаж ирэхээр боллоо. Маргаашнаас хашааг буулгах арга хэмжээ авна" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )