Голын усны түвшин 50 см нэмэгдэж, үерийн түвшинд дөхнө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 08 сарын 21

Наймдугаар сарын 21-ний байдлаар Туул голын усны түвшин өглөөний 08:00 цагаас хойш 18 см нэмэгдэж, үерийн түвшин даван үерлэж байна.

Маргааш буюу наймдугаар сарын 22-ны өдөр Туул, Сэлбэ гол болон Улаанбаатар хот орчимд усны түвшин 50 см орчим нэмэгдэж, үерийн түвшин даван үерлэх төлөвтэй байгаа тул иргэд, олон нийтийг сэрэмжлүүлж байна. Ялангуяа Туул, Сэлбэ голын, эрэг хөвөө, хөндийгөөр суурьших айл өрх, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд үерийн аюулаас болгоомжтой байхыг анхааруулъя.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top