ЗӨВЛӨМЖ | Үерийн дараа авах арга хэмжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 08 сарын 22

Үерийн дараа авах арга хэмжээ болон зөвлөмж
 

  • Гудамж талбай, гуу жалганд хурсан, хог хаягдлыг түргэн хугацаанд зайлуулах, тогтсон лаг шаврыг цэвэрлэж халдваргүйжүүлэн хатаах;
     
  • Нүхэн жорлон, бохир усны цооног хальсан тохиолдолд усыг соруулах, шавхах, халдваргүйжүүлэх;
     
  • Хог хаягдал, бохир лаг шаврыг цэвэрлэхдээ усны гутал, нүдний шил, амны хаалт, ахуйн зориулалтын цэвэрлэгээний бээлий өмсөх, цэвэрлэгээ хийж дууссаны дараа бохир хувцас, хэрэгслийг угааж цэвэрлэх;
     
  • Гадуур өмссөн гутал хувцсаа гэртээ орохдоо заавал тайлах;
     
  • Хөрсний халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;
     
  • Хүүхдийг үерийн ус болон ил задгай шалбааг, тогтоол ус, гол горхинд тоглуулахгүй байх, эцэг эх хараа хяналтаа сайжруулах;
     
  • Гудамж талбайд үхсэн амьтанд хүрэхгүй, оролдохгүй байх, хариуцсан мэргэжлийн байгууллагад хандан түргэн зайлуулах, халдваргүйжүүлэлт хийлгэх;
     
  • Ундны усны аюулгүй байдлыг ханган усыг баталгаатай эх үүсвэрээс авч, буцалгаж хэрэглэх;
     
  • Үер болсон газрын булаг шанд, гол горхи, хашаандаа гаргасан худгийн усыг хүнсэнд хэрэглэхгүй байх;
     
  • Ус нөөцлөх савыг ойрхон давтамжтай угааж цэвэрлэх, бохирдохоос сэргийлэх, тагтай байлгах;
     
  • Үерийн усаар бохирлогдсон хоол хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй устгах;
     
  • Хоол хүнсний сав суулга, хэрэгслийг цэвэрлэж, халдваргүйжүүлэх (Аяга таваг угаагч шингэнээр угаасны дараа, цэвэр усаар зайлах, буцалгаж халдваргүйжүүлэх);
     
  • Гарын ариун цэвэр сайтар сахих, бохирдсон тохиолдол бүрт, жорлон ариун цэврийн өрөө орсны дараа, хоол хүнс бэлтгэх, хоол идэхийн өмнө гараа тогтмол угаах;
     
  • Үерийн усаар бохирдсон гэр ахуйн эд зүйлс, хувцас хэрэгслийг цэвэрлэж халдваргүйжүүлэх;
     
  • Халдварт өвчний шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандах

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top