Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариу ӨНӨӨДӨР гарна

2025 оны 08 сарын 22

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл "E-MONGOLIA" платформоор хүлээн авсан.

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн өнөөдөр /2025.08.22/ 10:00 цагаас нээгдэнэ. Таны бүртгүүлсэн утсанд мессежээр илгээгдэх бөгөөд E-Mongolia системд нэвтэрч үр дүнгээ шалгах боломжтой. Хүсэлт илгээсэн эцэг эхчүүд хуваарилагдсан цэцэрлэгтэйгээ цахимаар болон өөрийн биеэр очиж гэрээ байгуулах аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top