ТҮК-ийн 1150 ажилтан нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 08 сарын 22

 

2025.08.22-ны 11:00 цагийн байдлаар нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд мэргэжлийн ариутгал халдваргүйжүүлэлтийн тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байгууллага болон дүүргийн мэргэжлийн байгууллагууд нийт 60 ажилтан, 18 техниктэйгээр 3.2 сая ам метр талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ.

 

 

Хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээнд тохижилт үйлчилгээний 40 компанийн нийт 1150 ажилтан 102 тусгай зориулалтын машин, техниктэйгээр нийтийн эзэмшлийн гудамж талбай болон үерийн улмаас зам руу орсон лаг хагшаас, хогийг цэвэрлэж байна.

 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top